Шууд Chart

БНСУ-ын таеквондогийн тамирчин олимпийн аварга болов

2016-08-18 16:43:52

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI дэх наадмын таеквондогийн спортын эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан болж өнгөрлөө.

Энэ тулаанд БНСУ-ын тамирчин  Ким Со Хуй, Сербийн тамирчин Богданович Тижана нар өрсөлдсөнөөс  7:3-ын харьцаатайгаар БНСУ-ын тамирчин  Ким Со Хуй өрсөлдөгчөө ялж олимпийн аварга боллоо. Ингэснээр энэ төрөлд Ази тивээс анхны эмэгтэй олимпийн аварга  төрөн гарч байна.

Харин Сербийн тамирчин Богданович Тижана мөнгөн медалийн эзэн болсон юм.


БНСУ-ын таеквондогийн тамирчин олимпийн аварга болов  
Үзсэн: 2470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй