Шууд Chart

Олимпийн наадмын 13 дахь өдрийн тойм

2016-08-19 07:50:24

Риогийн олимп эхлээд 13 хонож байна. Энэ өдрүүдэд спортын олон төрлөөр дэлхийн шилдгүүд өрсөлдөж, медалийн эзэд шил даран тодорсоор байгаа юм. Харин манай тамирчдын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтай олимпийн наадмаа үргэлжлүүлж байна.

Өнгөрөгч өдрийн хувьд манай гурван тамирчин өрсөлдсөн юм. Тодруулбал, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 63 кг-ын жинд Э.Сумъяа, МУГТ С.Батцэцэг нар хүч үзэж, харамсалтайгаар медалиас мултарч, тэмцээнээ дуусгалаа.

Харин анх удаа олимпийг зорьсон таеквондогийн тамирчин П.Тэмүүжин эхний тойрогтоо дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг Мексикийн тамирчин Саул Гутьрресийг 12:11-ээр ялж, монголчуудын цөсийг хөөргөж чадлаа. Түүний хувьд энэ жилийн олимпийн бас нэгэн онцлох тэмцээнийг үзүүлж, наадам эхэлснээс хойш нэг үед арван оноо авсан анхны тамирчин болсон юм.

Э.Сумъяа шөвгийн наймаас мултарлаа

Риогийн олимпийн чөлөөт бөхийн 53 кг-ын жингийн барилдаанд Э.Сумъяа эхний тойрогтоо Польшийн бөх К.Кравцыктай учраа таарч ялагдсанаар шөвгийн наймд шалгарч чадаагүй.

Гэвч түүнд дагах барилдаан хийх боломж байсан боловч түүнийг давсан Польшийн бөх К.Кравцык Шведийн бөхөд 10:3 харьцаатай ялагдсанаар манай бөх дагах барилдаан хийх боломжгүй болсон юм.

Түүний Польшийн бөхтэй хийсэн барилдааныг ЭНДЭЭС үзэх боломжтой. 

Энэ жингийн аваргаар АНУ-ын бөх София Магдалена Матцон тодорсон бол мөнгөн  медалийг Японы бөх олимпийн аварга Иошида хүртсэн юм.

С.Батцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ

МУГТ С.Батцэцэг Риогийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн. Түүний хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогтоо гайхалтай ялалтыг байгуулж, гурав дахь тойрогтоо АНУ-ын бөх Е.Пирожковатай учраа таарч ялагдсанаар дагах барилдаан хийх боломжтой болоод байлаа. Гэвч түүнийг давсан АНУ-ын бөх Е.Пирожковагийн хувьд Беларусийн бөхөд 2:3-аар ялагдсанаар манай бөх дагах эрхгүй болж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

С.Батцэцэгийн барилдааны бичлэгийг ЭНДЭЭС үзээрэй.

Түүнчлэн энэ жингийн аваргаар Японы 22 настай залуу бөх шалгарсан бөгөөд тэрбээр Беларусийн бөхийг ялснаар анхны олимпийнхоо алтан медалийг ийнхүү зүүсэн юм.

Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд Таеквондогийн тамирчин илгээв

Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд таеквондогийн тамирчин илгээсэн нь П.Тэмүүжин байлаа. Түүний хувьд энэ удаагийн наадамд таеквондогийн 68 кг-ын жинд тулалдсан бөгөөд эхний учраагаа 12:11 харьцаатай ялж, дараагийн учраандаа ялагдсанаар дагах тулаан хийхээр болсон ч манай тамирчныг ялсан дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ий хоёр удаагийн аварга Жоел Гонзалез дараагийн тулаандаа ялагдсанаар энэхүү боломжоо алдсан билээ.

Та бүхэн П.Тэмүүжиний сэтгэгдэл болоод барилдааны бичлэгүүдийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Түүнчлэн одоо таеквондогийн финалын аваргууд тодрох бөгөөд тэрхүү шууд тэмцээнүүдийг MNB.mn сайтаас шууд хүлээн авч үзээрэй.


Олимпийн наадмын 13 дахь өдрийн тойм  
Үзсэн: 1724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.229.121.xxx] 2016-08-19 08:27
Тамирчин хүнд саад бэрхшээл ир л байдаг байх,шантрах үе ч байдаг л биз гэхдээ мэргэн буучин суманд өртөж байгаа юм шиг бүгд сэхэлгүй унах нь хир байдаг юм бол.Нөгөө талаа төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр тэмцээн нь эхлээгүй байхад бүтэн өдөржин магтсан нэвтрүүлэг хийх нь хир оновчтой юм бол тэмцээи дууссаны дараа магтах цаг олдоно доо эрхэм сэтгүүлчдээ.Алаагүй байвгайны арьс махаар ашиг олох гэж зүүдэлж байгаа биш

Бидэнтэй нэгдээрэй