
БНХАУ-ын Бээжин хотод ирэх есдүгээр сарын 4-11-нд болох Азийн хөл бөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцох Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр өмнөд хөршийг зорилоо.
Энэхүү "Хөх бэлтрэгнүүд" баг дээрх фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцох юм.
Тэмцээний урилга "ДМЮ" клубт ирсэн ч тэдний гаргасан саналыг МХБХ хүлээн авч, шигшээ багаа дэмжиж оролцуулах болов. Өөрөөр хэлбэл, манай хөвгүүд Хөх хотод тэмцээнд оролцож, үргэлжлүүлэн бэлтгэлээ хангаад цааш Бээжинг зорино.
Азийн хөл бөмбөгийн холбооны зүүн бүсийн фестивальд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзнэ.
Манай багийн менежерээр МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллана.
"Хөх бэлтрэгнүүд" өмнөд хөршийг зорилоо | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.