
Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг БНХАУ-ын Бээжин хотод ирэх есдүгээр сарын 4-11-нд болох Азийн хөл бөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцохоор очоод байгаа билээ.
Энэхүү "Хөх бэлтрэгнүүд" баг дээрх фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцов.
Энэ үеэр шилдэг тоглогчоор багийн С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодорчээ.
Шилдэг дасгалжуулагч Д.Нанжид
Шилдэг тоглогч С.Мөнхтулга
Тэд тус фестивальд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макау, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багтай өрсөлдөнө.
Багийн менежерээр МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллаж байна.
Шилдэг тоглогчоор С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодров | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.