Шууд Chart

Нийслэлийн зарим талбайн зэрлэг ургамлыг устгав

2016-08-30 16:16:35

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 3 үе шаттайгаар 2016 оны долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км авто зам, Богд уулын арын 16 км авто зам дагасан нийт 70.0 мян.м2 газар, гэр болон орон сууцны хороолол доторх 140.0 мян м2 талбайн зэрлэг ургамлыг хадсан.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон байгууллага аж ахуйн нэгжүүд Сэлбэ, Дунд гол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420.6 мян.м2 газрын зэрлэг ургамлыг устгав. Аянд нийт 794 байгууллагын 8067 хүн оролцож, 1 сая 953.6 мян.м2 талбайн лууль, шарилж болон бусад хөл газрын зэрлэг ургамлыг устгасан байна. Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуух 3.2 км замын зэрлэг ургамлыг өнөөдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс устгаж байна.


Нийслэлийн зарим талбайн зэрлэг ургамлыг устгав   
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй