
Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх 10, 11 дүгээр сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулах, гэр хорооллын эзэнтэй нохойны үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлэгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал авч ажиллаж байна.
Дээрх журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байна.
Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна | ||
Үзсэн: 2314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.