Шууд Chart

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина

2016-10-05 13:25:00

Бүх  нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 15-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ.  Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газрууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас  тарихаар төлөвлөсөн бөгөөд  иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ.


Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина  
Үзсэн: 1910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.24.xxx] 2016-10-08 16:27
юу вэ болиочдээ төмөр замын дагуу хамгаалалтын зурвас нь инженерийн байгууламж хэн дуртай нь мод тарихгүй шүү дээ яасан их мөнгө тэй юм бэ Чимэд өвгөн болилдоо чамаас өөр зөвлөх байдаггүй юм уу хотын төвөөр нэг хятад хайлаас хогийн ургамал тарьчихаад одоо наад Төмөр замаасаа холд инженерийн байгууламж буруу тооцоолж сэтгэлийн хөөрлөөр иод таривал галт тэрэгний аюудгүй байдалд ноцтой нөлөөлнө за яах вэ ургаа биш Алив нөгөө дөрвөн зүг найман зоюхист авто замын дагуух зурвас

Бидэнтэй нэгдээрэй