
Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс маргааш 12.30 цагт Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарих юм.
Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Ингэснээр нийслэлийн иргэд төмөр замаар зорчихдоо модон дундуур зорчдог болох юм. Энэ ажлын хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.
Мөн энэ өдрийн хүрээнд дүүрэг бүрт мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гарч, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд шинээр тарьсан мод. сөөгөнд усалгаа хийх юм.
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ | ||
Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.