Шууд Chart

Дипломат ёс болон Монгол Улсын гадаад бодлого, зарчим, байр суурь

2017-09-23 10:58:48

Монголын үндэсний радиогийн "Асуулт байна" нэвтрүүлэг. "Дипломат ёс болон Монгол Улсын гадаад бодлого, зарчим, байр суурь" сэдвээр ярилцлаа. /2017.09.22/ 

Нийтэлсэн: Mонголын радио

Дипломат ёс болон Монгол Улсын гадаад бодлого, зарчим, байр суурь  
Үзсэн: 5537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Лалар авгайг дуудах хэрэгтэй [203.91.115.xxx] 2017-10-03 22:18
Москвагийн элчинг шорон болгосон лалар элчин авгайг дуудах хэрэгтэй
Зочин [219.77.81.xxx] 2017-09-26 12:25
Маш зөв ярьж байна, өнөө үед мулгуу иргэддээ ийм мэдээжийн юм ярьж тайлбарлаж цаг үрэх гэж дээ, харамсаж байна. Мундаг олон оймс илээсэн ахмад хүнээсээ өөр хэрэгтэй юм ярьж сонсох суух сан. Хүмүүсээ сайн сонсоод үзээд аваасай! Хөтлөгч хүүхэн арай тэвчээртэй арай ёс зүйтэй байгаасай гэж бодож байна.
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 15:34
Иргэдээ мулгуу гэж болохгү ээ. Харин төр засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөн тэмцэлдэж байгаа, ард иргэдээ улс төрийн намын харъяаллаар талцуулан хуваан бутаргаж байгаа улс төрийн нам, хүчнүүд л их мулгуу байна шүү. Эрдэнэчулуун сайд ярьж байна. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцүү харилцах заалт байгаа гэж. Тэр заалт хэрэгжихгүй байгаа нь мулгуу ард түмний буруу биш, харин мулгуу удирдлагын буруу шүү дээ. Ардчилалд шилжсэнээс хойшхи 27 жилд Монголын Засгийн газар 16 удаа солигдож, 17 дахь ерөнхий сайд ажиллаж байгаад сая энэ 9 дүгээр сард дахиад л огцорлоо. Одоо 18 дахь ерөнхий сайд ажиллаж эхлэх гэж байна. Монголын Засгийн газар ийм тогтворгүй байгаа учраас хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах гадаад бодллогын зорилт хэрэгжиж чадахгүй байна. Тиймээс бид БНХАУ-аас үндсэндээ бүрэн хараат хамааралтай болчихоод байна. Монгол Улсын дотоод улс төрийн байдал иймэрхүү байдлаар тогтворгүй үргэлжлээд байвал энэ нь манай тусгаар тогтнол алдагдахад ч хү
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 15:42
хүрч мэдэх аюул нүүрлэж болзошгүй гэдгийг манай төр засгийн эрх баригчид бодох, анхаарах цаг болжээ. Энэ талаар Японы элчин сайд хүртэл бидэнд анхааруулж хэлсэн юм шүү дээ. Мөхөс хүн миний гарган хэлж буй яг энэ санааг Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо бүрмөсөн буцахын өмнө “Монголчууддаа хандаж хэлэх миний ЗАХИАС” хэмээн нэрлэж бичсэн тэмдэглэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-нд манай http://politik.mn/post/16554, мөн http://www.ikon.mn/n/w17 веб хуудсанд тус тус байршуулсан байна билээ. Элчин сайд Такэнори Шимизү өөрийн бичсэн тэмдэглэлээ “ЗАХИАС” гэж том үсгээр бичээд түүндээ: “. . . Элчин сайдынхаа албыг өгөх гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол улстай нягт холбоотой ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд Монголчуудад хандан заавал хэлэхийг хүссэн зүйл сэтгэлд минь хуримтлагдаад байсныг энд цөөн үгээр сийрүүлсэн бөгөөд үүнийгээ “ЗАХИАС” хэмээн нэрлэлээ. Энэхүү тэмдэглэл Э
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 15:43
маань Японы Засгийн газрын байр суурьтай огтхон ч холбоогүй болно. . . . Аливаа улс орны аюулгүй байдлын үндэс суурь нь ард иргэдийн хангалуун, элбэг дэлбэг амьдрал болон эв нэгдэл, тогтвортой улс төрийн орчинд байдгийг бид бүгд мэднэ. . . . Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал. Цөөн үгээр хэлбэл, тэр шалтгаан нь эрх мэдлийн төлөөх ураг төрлийн тэмцэл буюу дотоодын зөрчил байсан. Мөн дотоодын энэхүү
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 15:45
Мөн дотоодын энэхүү зөрчлийг ашиглах гэсэн гадны хүч ямагт дэргэд нь отож байсныг бүгд мэдэх биз ээ. Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг. Монгол улсын эрх баригчид өнөөдрийнхөө хөгжлийн түвшинд сэтгэл ханаж улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин, дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байх аваас хэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрнийг мөхөөсөн тэр алдаа давтагдах аюул тулгарах нь ГАРЦААГҮЙ. Монголын ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт миний бие итгэхийг маш ихээр хүсч байна.” гэж бичсэн байдаг юм билээ.
Сүрэн [202.21.100.xxx] 2017-09-26 08:50
Тусгаар тогтносон улс оронд дипломат ёс, улс төрийн бат бөх ноён нуруу гэж байх ёстойг энэ ёс зүйгүй шалдан, юу ч мэдэхгүй,ноён нуруугүй юмнуудад мэдүүл, сурга, эзэмшүүл.
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 16:35
Дипломат Алба бол Монгол Улсын Төрийн Тусгай Алба. Энэ алба бол мэргэжлийн алба. Харамсалтай нь энэ албны гадаад томилгоог улс төрийн намууд өөрсдийн хүмүүсээ шагнаж урамшуулах хэрэгсэл болгож хувиргачихаад байна даа. ГХЯ-ны нэр дээр холбогдох орнуудад суралцаж бэлтгэгдсэн, яамандаа 25-37 жил ажиллаж дипломат албаны мэдлэг, дадлага туршлагатай болчихсон мэргэжлийн дипломатууд яаманд өөрт нь дотор нь байсаар атал тэднийг мэргэжсэн улс орнуудад нь Элчин сайдаар томилохгүй намууд зөвхөн өөрийн хүмүүсээ явуулдаг болоод удаж байна. Польшид, Чехэд, Орост холбогдох их дээд сургуульд суралцаж бэлтгэгдсэн тухайн орноор мэргэжсэн, тэр орны хэлийг мэддэг, дээр хэлснээр олон жил яамандаа аж₮иллачихсан мэргэжлийн дипломатууд байхад тэднийг Элчин сайдаар томилохгүй, харин хаа хамаагүй цэргийн дарга, хурандаа гэх мэт хүнийг томилж, нөгөө бэлтгэгдсэн мэргэжлийн дипломатууд маань тэтгэвэртээ гараад дууслаа даа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ГХЯ-ныхаа нэр дээр ЗХУ-ын ОУХДС-ийг дүүргэсэн, яамандаа 30 гар
Зочин [103.229.120.xxx] 2017-09-26 16:45
30 гаруй жил ажиллачихсан, Тайландад элчин сайдаар ажиллаж байсан, Москва дахь ЭСЯ-ндаа Элчин сайдын удаах албан тушаал буюу хоёр дахь албан тушаал болох Элчин зөвлөхөөр ажиллаж байгаа хүн байхад тэр хүнээ дэвшүүлээд Элчин сайдаар томилохын оронд хамаагүй өөр мэргэжлийн хүнийг Элчин сайдаар томилсон шүү дээ. Энэ: бол намын л томилгоо. Тэгээд хардаа. Ерөнхийлөгч маань Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар очиход төрсөн охиныг нь уранхай жинстэй угтуулж байдаг. Ёслол хариуцсан хүмүүстээ хэлээд зааварлаад зөв хувцаслуулах хэрэгтэй байсан шүү дээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилахаар ирэхдээ бас л жинстэй онгоцноос бууж байсан. Энэ бол өчүүхэн юм, би гол ажлаа сайн хийж байгаа гэж бодож болохгүй л дээ.Энэ бүхнээс нөгөө л мэргэжлийн дипломат биш гэдэг нь л харагдаад байгаа юм.

Бидэнтэй нэгдээрэй