Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард БНХАУ-д айлчилна

2017-10-02 15:35:23

Умард Солонгостой хэлэлцээ хийхийг зорьж байгаа нь цагаа үрж буй хэрэг гэж Дональд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд анхаарууллаа. Энэ нь АНУ-ын засаг захиргаа Умардын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг зогсооход ялгаатай байр суурьтай байгааг илтгэн харууллаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Рекс Тиллерсон өнгөрсөн бямба гарагт БНХАУ-д хийсэн албан айлчлалын үеэр “Пхеньяантай яриа хэлэлцээ хийхэд анхаарсан хэвээр байгаа. Мөн яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй байгаа” гэдгээ илэрхийлсэн.

Мөн тэрбээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Гадаад бодлогын зөвлөх Ян Жэчи, Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзаж хоёр улсын худалдааны талаар санал солилцсон байна. Үүнээс гадна ирэх 11 дүгээр сард БНХАУ-д хийх Дональд Трампын айлчлалын бэлтгэлийг хангаж эхэлсэн гэж хоёр тал мэдэгдсэн.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ерөнхийлөгч Дональд Трампын 11 дүгээр сард хийх айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд онцгой нөлөөтэй. Тийм учраас хоёр тал энэхүү айлчлалын бэлтгэлийг бүрэн хангана гэдэгт миний бие найдаж байна. Түүний айлчлал онцгой, амжилттай байх болно” гэж мэдэгдлээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “АНУ болон БНХАУ-ын холбоо цаашид өргөжин тэлж, хоёр улсын удирдагчдын харилцаа тогтвортой, хүчирхэг байх болно. Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд хийх айлчлалд их хүлээлттэй байгаа” гэж онцолсон байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард БНХАУ-д айлчилна   
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй