Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооноос өчигдөр мэдээлснээр БНХАУ-ын удирдлага амьсгалын зам, халдвар, хүнд өвчтөнийг авран туслах мэргэжлийн эмчилгээний 32 мянган эмч Хубэй мужийн Ухань хот руу илгээсэн бөгөөд тус хотод ажиллах сувилагчдын тоог тасралтгүй нэмж байгаа аж.
Тодруулбал, Уханьд хүнд өвчтөн олон байгаа учир туслах мэргэжлийн 11 мянган ажилтан илгээжээ.
Үүнээс гадна дэлхийн 22 орны авран туслах онцгой баг, P3 хөдөлгөөнт гурван лаборатори, мэргэжлийн шинжилгээний хүмүүс Хубэй муж, Ухань хотод ажиллаж байна.
| Урд хөршийн Хубэй мужид 22 орны эмч нарыг баг ажиллаж байгаа гэв | ||
| Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.