Шууд Chart

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар дүүргийн эмнэлгүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулж байна

2020-09-23 17:34:21

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын ажлын байрны сургалт 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 18-ны өдөр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, 22-ны өдөр Сүхбаатр дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сургалтын хүрээнд “Ялган үнэлэх ба ABCD”-ийн ойлголт сэдвээр ажлын байрны сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад ЧДНЭ-ийн Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 28 эмч, сувилагч, СХДНЭ-ийн 21 эмч, БГДНЭ, Баянгол дүүргийн ӨЭМТ-ийн 45 эмч, Сүхбаатар дүүргийн НЭ-ийн 14 эмч хамрагдсан байна.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үргэлжлэл “Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургалт 2020 оны 09-р сарын 18,19-ний өдрүүдэд Налайх дүүргийн ЭМГ-ын сургалтын өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 20 эмч хамрагдлаа. Сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлэх, эмчлэх, хянах зэрэг мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хүүхдэд хэрэглэх яаралтай тусламжийн эмийн мэдлэгийг олгосноороо үр дүнтэй сургалт боллоо.

Ийнхүү ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын ажлын байрны сургалтад Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Налайх дүүрэг, Сүхбаатар дүүргийн 128 эмч, сувилагч нар хамрагдаад байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар дүүргийн эмнэлгүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй