Шууд Chart

Шатрын Азийн АШТ үргэлжилж байна

2026-06-02 10:09:28

 

Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад албан ёсоор эхэлсэн. Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 250 орчим шатарчин 10 хоногийн турш Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудлын их танхимд үргэлжилнэ.

Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгсөн. 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллараар шагнуулна. Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин дэлхийн цомд өрсөлдөх эрх авах юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн цомын эрхийг авна.


Шатрын Азийн АШТ үргэлжилж байна  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй