
МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын Дээд шүүхэд 100 орчим удаа хүсэлтээ гаргасан боловч хүлээж авахгүй байсаар жил гаруй хугацаа өнгөрсөн талаар өнөөдөр иргэн н.Батзориг сэтгүүлчддэд мэдээлэл хийлээ.
Улсын Дээд шүүх уг хүсэлтийг хүлээж авахгүй байгаа шалтгаанаа үндэслэлгүй хэмээн тайлбарлаж ирсэн байна. Удаан хугацаанд хүсэлт гаргасаар ирсэн иргэн н.Батзориг Улсын Дээд шүүхийн байрны гадна суулт хийх шийдвэрт хүрсэн тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд аливаа суулт, жагсаал зохион байгуулахад харьяа дүүрэгтээ бүртгүүлэх ёстой байдаг. Энэ дагуу өнөөдөр иргэн н.Батзориг Чингэлтэй дүүрэгт хандсан байна.
Тэрээр МАН нь 2008 оны сонгуулийг будлиантуулан ард түмнийг хуурч Засгийн эрхийг хууль бусаар аван хамтарсан Засгийн газар байгуулсан, долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлыг үүсгэж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулсан, гол буруутан нам хэмээн үзсэн бөгөөд дээрх шалтгаануудыг тус намын татан буулгах үндэслэл хэмээн үзэж байгаа аж.
МАН-ыг татан буулгах ёстой гэж үзсэн иргэн мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.