Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан.
Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны 10 дугаар сарын 19-ний 15.00 цагт эхлэх ба 2022 оны 11 сарын 21-ий 18.00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно.
Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг,
- Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/,
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.
ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, Боловсролын үнэлгээний төв пэйж хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах болно.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
| 2022 оны 2 дахь элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ | ||
| Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.