Шууд Chart

Зэрлэг амьтны бэлчээр нутагт өвс, хужир тавилаа

2023-01-28 09:41:53

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч н.Өнөрсайхан, н.Цэдэндамба нар Баруундэлгэр, Айргийн аманд зэрлэг амьтны бэлчээр газруудад 8 боодол өвс, 50 кг хужир байрлууллаа.

Хамгаалалтын захиргаанаас био техникийн арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн өвс, хужирнаас 7 хоног тутамд үе шаттайгаар амьтны бэлчээрлэх талбайд байршуулах ажил хийгдэж байна.

Мөн Богдхан уулын хот орчмын зарим бүсүүдэд зэрлэг амьтад уулнаас бууж иргэд, аж ахуй нэгжүүдийн байршуулсан өвс тэжээл, хужирт орох үзэгдэл гарч байгаа ба иргэд, аялагчид та бүхний уулаар аялж, алхахдаа хөөж туух, үргээхгүй байх, хамгаалалтын захиргаанд мэдэгдэж хамтран ажиллахыг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ. 


Зэрлэг амьтны бэлчээр нутагт өвс, хужир тавилаа   
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй