Шууд Chart

Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ

2023-03-20 13:40:52

Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ.

Тодруулбал, 2022 оны манай улсын нийт экспортын 5.5 хувийг хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн. Үүнээс 690 орчим сая ам.долларын орлого олжээ.

Энэ салбарын экспортын 72 хувь нь хөнгөн үйлдвэрийнх бол үлдсэн 28 хувь нь хүнсний салбарынх. Хүнсний экспортын дийлэнхийг мах махан бүтээгдэхүүн, исгэлтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Цаашид хүнсний салбарын экспортын орлогыг нэмэгдүүлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ярилаа.

Өнгөрсөн онд исгэлтийн төрлийн бүтээгдэхүүний экспорт 35 хувиар өссөн. Согтууруулах ундаа, шар айраг, цагаан архины экспорт нэмэгдсэн. Чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүн, шоколад, жигнэмэгийн нэр төрөл нэмэгдсэн ч экспортын хэмжээ буурсан байна. 


Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй