
Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн "23 дугаар нэгж хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө НИТХ-ын 2023 оны 30 дугаар тогтоолоор батлагдлаа.
Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэрэгжүүлэх, газар нутаг, нийгэм, эдийн засаг, хүн амзүйн онцлогт нийцүүлэн нэгж хорооллын өөрийн дүр төрхийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн норм, стандарт бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг цогцоор шийдсэн архитектур орон зайн төлөвлөлттэй болж, одоо байгаа олон хүндрэл, асуудлыг шийдэх шийдэл гарц нь нээгдэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.



"23 дугаар нэгж хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдлаа | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.