Шууд Chart

Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна

2023-06-08 12:22:01

Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна гэлээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад ажиллах хүчний хомсдол үүссэн. ЕБС-ийг шинээр төгсөж, их, дээд сургуульд элсэн суралцагчдын олонх нь эдийн засагч, хуульч, эрх зүйч гэсэн мэргэжлийг сонгодог байна.

Тодруулбал, ШУТИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийг 2022 онд 10 оюутан төгсжээ. Үүнээс харахад мэдээлэл технологийн салбарын ажиллах хүчний хомсдол их байна. Иймд салбарын яамнаас энэ чиглэлээр суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, боловсон хүчний ажлын үнэмлэмжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батцэцэг ингэж ярилаа.


Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй