Шууд Chart

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна

2023-07-31 10:50:33

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нартаа дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн.

 


Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй