Шууд Chart

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2023-08-11 15:05:37

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 120 орчим алба хаагч нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судаллаа.

Алба хаагчид ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах-111, Уул уурхайн аврах-09, “Онцгой” хувцас үйлдвэрлэлийн төв-122 ангийн үйл ажиллагаа болон НОБГ, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байртай танилцсан юм.

Энэ үеэр анги, салбаруудад ашиглаж байгаа техник хэрэгсэл болоод ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй