Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Япон Улсын Шизуока мужаас Монгол Улсад солилцооны хөтөлбөрөөр хүрэлцэн ирсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон Улсын Шизуока муж хооронд хамтын ажиллагаагаа 2015 оноос эхлүүлэн өдийг хүртэл сурагч, багш, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Уулзалтаар талууд дэлхий нийтэд тархаад байсан Ковид-19 цар тахлын үеэр зогсонги байдалтай байсан хөтөлбөрүүд сэргэж байгаад баяртай байгаагаа хэлээд, Монгол Улсад байх хугацаандаа манай улсын хөгжил, түүх, соёл, уламжлал, зан заншилтай танилцан, цаашид хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны гүүр болох талаар ярилцав гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| Солилцооны хөтөлбөрөөр хүрэлцэн ирсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 342 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.