Шууд Chart

Ерөнхий шалгалт өгөх иргэдийг бүртгэлээ

2023-08-31 14:00:28

Төрийн албаны ерөнхий шалгалтын 3 дугаар улирлын цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 31-ний өдрийн 09:00 хүртэл хугацаанд явагдаж дууслаа.

Энэ удаагийн бүртгэлд 3491 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулж, нөөц харьяалалгүй болсноор, шалгалтад оролцогчдоос ирдэг асуулт, тэдний оролцоо, хандлага, соёл өөрчлөгдөж, тэнцэлтийн хувь өссөн, өргөдөл, гомдолгүй болсон зэрэг эерэг үр дүнгүүд бий болсоор байна.

Шалгалт өгөх хуваарийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Бүртгэлд хамрагдсан иргэд >>>


Ерөнхий шалгалт өгөх иргэдийг бүртгэлээ  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй