Шууд Chart

Б.Түмэндэмбэрэл: Гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн

2023-10-07 12:16:20

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багт 2023 оны аравдугаар сарын 2-ны үүрийн 04:00 цагийн үед хотоо эргэхээр гарсан малчин эмэгтэйг чоно ноцжээ.

Болсон явдлын талаар Баянцагаан багийн малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг бид сийрүүллээ. 

Тэрбээр "Үүрээр 04:00 цагийн үед ноход хуцаж, боргох чимээнээр би сэрсэн. Манайх сувай малаа голынхоо урд талд хотлуулдаг юм. Намайг гарахад хотондоо байсан мал үргээд бүр урд талын өндөр хамар дээр гарчихсан байсан. Би малаа хотонд нь тууж оруулчихаад гэр рүүгээ орох гээд явж байлаа. Гэтэл саалийн ямаагаа хашдаг хашаанаас хэдэн ямаа гарчихсан, сувай мал руу явж харагдсан. Би тэднийг эргүүлэхийг оролдсон боловч нэлээд үргэсэн байртай, надад хашигдаагүй. Ямаагаа буцааж чадаагүй болохоор хашаа руу нь явлаа. Бараг тэнд байсан 200 орчим ямаа бүгд хашаанаас гарчихсан байхаар нь за за өглөө болъё доо гэж бодож зогстол гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн. Яг л миний өөдөөс эгц тулчихсан. Өдөр шиг сартай шөнө байсан болохоор араа соёо нь арзгар залуу чоно шиг харагдсан. Би ч их балмагдсан. 

Зүүн гараараа овоон дээрээс нь барьж дараад цээжин дээр нь суусан. Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн. Шар, шар хийсэн чимээ гарч байсан. Тэр үед энэ ч намайг гаргүй болгочихлоо доо гэсэн бодол төрж байлаа. Тэгээд ямар ч л байсан амьд гарах юмсан гэж бодоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Хяхтнаад дуугарч байгаад жаахан муужирсан бололтой байна. Тухайн үед хоолойг нь боочихмоор санагдаж байсан ч боох нарийн юм байгаагүй. Өөрийнхөө сахиусыг таслаад уях гэсэн боловч хоолойд нь ч хүрээгүй. Харж байтал хажууд том чулуу үзэгдсэн. Түүнийг аваад ам руу нь хийсэн. Түүний дараа би жаахан тайвшраад, сэхээ авсан байх. Сарьсан хоншоор руу нь цохидог юм гэнэ лээ гэж дуулсан болохоор дахиад нэг урт чулуу авсан. Хазуулсан гараараа хэсэг хугацаанд хоншоорыг нь цохисон. Нэлээд цохисны дараа нөгөө чоно чимээ алдраад, гулжийсан юм болсон. Тэгсэн ч би шууд босож явж чадаагүй. "Долоон гол"-той байдаг юм гэсэн, үхээгүй гэж бодоод хэсэг суусан. Энэ хооронд хазуулсан гараас цус гоожоод бүр болохоо байлаа. Тэгээд л эргэж харан, харан гэрийнхээ зүг рүү гүйсэн" гэж ярилаа. 

Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ. 

Сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлгийнхэн ирж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн тухай тэрбээр хуучиллаа. 

Бид Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Бүрэнбаясахтай утсаар холбогдож тодруулахад малчин эмэгтэй рүү дайрсан чоно галзуу өвчин туссан болох нь батлагдсан байна. 

Галзуу өвчин байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд чоно, үнэг зэрэг зэрлэг махчин амьтдын дунд эргэлддэг ч мал өвчилсөн тохиолдол цөөнгүй байдаг юм. 

Тус аймгийн хувьд галзуу өвчний голомтот бүс нутагт хамаардаг, жилд 30-100 тохиолдол бүртгэгдэх явдал ч байдаг аж.

Он гарсаар Говь-Алтай аймагт галзуу өвчний 28 дахь тохиолдол бүртгэгдээд байна. 

Малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг ЭНД-ээс үзэх боломжтой. 


Б.Түмэндэмбэрэл: Гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн  
Үзсэн: 44025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-12 05:27
Zugeer hotnosoo urgeej gargaad yavuulahgui, zereg amitan aisandaa dairsan bn. Chono hunees mash aidag shaardlaggyu bol oitohgyushdee... Malnaas ni l barih gsen bhdaa
Зочин [127.0.0.xxx] 2023-10-10 20:55
Мундаг зоригтой эмэгтэйд баяр хүргэе амжилт
Ganchimeg [127.0.0.xxx] 2023-10-10 13:51
lll
Зочин [127.0.0.xxx] 2023-10-10 13:50
mundag uhaan gargjee
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 23:01
Mundg egc bnshv❤️
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 22:41
Самбаатай,сийрэг ухаантай,зоригтой аргагуй л монгол эмэгтэй байна
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 21:34
Гайхамшигтай зоригтой бүсгүй юмаа.Эрүүл мэндээ сайн бодоорой дүү минь .
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 11:06
Мундаг бна амжилт хүсье
Баасансүрэн [127.0.0.xxx] 2023-10-09 08:38
Эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь авсан тулдаа галзуурахаас хамгаалж чадсан байхдаа. Бяр чадалтай овсогоо самбаатай айхтар бүсгүйд баяр хүргэж аз жаргалтай урт удаан наслахыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 08:30
Галзуу чононд хазуулсныг эмчилж чаддаг л байгаа даа !!! Монгол эрчүүдээс хувь илүү Монгол бүсгүйгээр бахархаж байна !!!
Баатар [127.0.0.xxx] 2023-10-09 04:23
Амь биеэ, мал сүрэгээ аварч,галзуу зэрлэг араатан амьтантай эр зориг,саруул ухаан гарган тэмцэж ялсан баатарлаг малчин эмэгтэй ховор шүү.Биеэ сайн эмчлүүлээрэй.Монголчууд ТАНЫГ бахдан бахархаж бна.Ганц АЛТАЙ телевиз биш, МҮОНРТ,арилжааны олон телевизхэн таны эр зоригыг сайн сурталчилна гэдэгт их найднам.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 23:39
Экологийн цагдаа чоноо устгаачээ,хүнийг зөшөөрөлгүй чоно агналаа гээл торгоод байдаг
Энхээ [127.0.0.xxx] 2023-10-08 20:07
Мундаг бна.Эрүүл энхийг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 19:14
Мундаг эмэгтэй бна даа
Эсэргүү [127.0.0.xxx] 2023-10-08 12:32
Муухан эр хүнээс хол илүү дээр хүүхэн байна
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 09:30
МОНГОЛ ЭМЭГТЭЙ муу Ёвро эрээс ч илүү дээ МУНДАГ ЮМАА
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 00:12
Зурагтаар хүний бичсэн мэдээ уншдаг гавьяатын дэргэд баатарлаг явдал биш юм аа
зочин [127.0.0.xxx] 2023-10-07 23:24
энэ эмэгтэйд эр зоригийн одон гардуулаач Амгаланбаатар даргаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 11:44
Yasan gej oorihoo amia awarlaa gejuu odon medal aa jooxn une tsentei bailgchuul
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 15:40
Зүгээр л хэн дуртайд нь өгдөг одон медалийг энэ бүсгүйгээс юугий нь харамладаг юм
Зочин [127.0.0.xxx] 2023-10-07 23:23
Чадлын хүчээр амиа аварчээ Биеэ сайн эмчлүүлээрэй дүү минь
Зочин [127.0.0.xxx] 2023-10-07 18:45
галзуу өвчтэй байсан бол вакцин хийлгэх хэрэгтэй шүү
Б.Түмэндэмбэрэл [127.0.0.xxx] 2023-10-07 17:09
Ижил нэртэй болохоор би таны ярилцлагыг уншаад овсгоо самбаатай аюулт араатантай тэмцэж ялсанд талархаж байна. Над руу бодит араатан биш хийсвэр ертөнцийн аюултай дайралт явагдаж би ухамсрарын энергийн ачаар тэмцэж л байна. Таны гар шархадсан бол миний сэтгэл шархадсан юм. Таньд эрүүл энх сайн сайхныг хүсье. Азын тэнгэр биднийг ивээх болтугай
Da [127.0.0.xxx] 2023-10-07 13:37
Enh taivniig sahiulah busgui bn
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 13:43
Ийм эр зориг зөвхөн монгол эмэгтэйгээс л гарна тэр тусмаа хөдөөгийн бүсгүйчүүдээс. . ...
Энхболд.х [127.0.0.xxx] 2023-10-07 12:43
Баатарлаг зоригтой малчин эмэгтэй байна.БАЯР ХҮРГЭЕ.

Бидэнтэй нэгдээрэй