Шууд Chart

Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2024-04-30 11:59:10

АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо.

Тэрбээр медальд хүрэх замдаа Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагджээ.

Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медаль хүртэхийн сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй