Шууд Chart

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

2025-08-04 15:05:10

Торгоны замын загварын 7 хоног, Азийн хүүхдийн моделийн тэмцээн, Азийн Супер моделийн тэмцээн, Торгоны замын гоо бүсгүйн тэмцээн долоодугаар сарын 24-29-ны хооронд БНХАУ-ын Хужао хотод зохион байгуулагдлаа.

Тус загварын 7 хоногийн шилдгийн шилдгээр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Номин-Эрдэнэ тодорч, “Азийн Супер Модель” боллоо.

Тус тэмцээнд анх удаа Монгол модель Азийн Супер Моделийн тэргүүн байрны шагнал авч байгаа юм. Түрүүлсэн модель олон улсын загварын агентлагтай хамтран ажиллаж брэндийн нүүр царай болон ажиллана.

Харин загварын 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан Азийн хүүхдийн моделийн тэмцээнд 300 гаруй хүүхдүүд оролцсон бол Монгол Улсаас 5-14 насны ангилалд нийт 6 хүүхэд оролцлоо. Тус тэмцээнд

  •  9 настай Б.Марал насны ангилалдаа Тэргүүн байрны эзэн болсон бол
  •  6 настай Б.Сод-Амирлан "Өсөх Ирээдүйтэй модель",
  • 7 настай Ө.Энгүүн "Шилдэг стиллэг модель",
  • 9 настай А.Итгэлсаран " Шилдэг загварын тайзны үзүүлбэр ",
  • 13 настай Б.Мишээл " Шилдэг загварын үзүүлбэр" ,
  •  14 настай Б.Урангоо " Шилдэг Моделийн Дэд байрын шагналуудын эзэн боллоо.

Мөн багын төрөлд манай улсын баг хоёрдугаар байранд оржээ.  Харин “Торгоны замын Гоо бүсгүй”-н тэмцээнд 2012 оны Мисс А. Уянга тэргүүн байр, Дэлхийн төлөөлөгч, Шилдэг модель, Солонгосын Wellance гоо сайхны брэндийн Хятад дахь нүүр царайгаар тодорсон.

Торгоны замын загварын 7 хоногийн хамгийн чухал хэсэг бол Азийн супер Моделийн тэмцээн юм. Тус тэмцээнд сонгогдсон моделиуд олон улсын алдартай брэндийн хувцсыг амилуулж тайзнаа алхдагаараа онцлог юм.  Азийн Супер Моделийн тэмцээнд 59 модель оролцлоо. Манай улсаас Эрэгтэй модель А.Дүүрэнбилэг топ 10 модель,  А.Индра Фотожинк модель,  Н.Энхриймаа Дэд байр шагналуудын эзэн боллоо.


Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо   
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй