2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын дагуу сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн номын ач тусыг таниулах, хамтран бүтээлчээр унших чадварыг зохиолд суурилсан арга зүйгээр үлгэр өгүүллэгийг жүжигчилсэн тоглох зорилгын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” жүжигчилсэн тоглолтын уралдаан боллоо.
Уралдаан Нийслэлийн хүүхдийн 316 дугаар цэцэрлэгт болсон бөгөөд 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
Уралдааны нэгдүгээр шатанд Төрийн өмчийн 72 цэцэрлэгийн 850 гаруй хүүхэд, 512 багш, 2-р шатанд 48 цэцэрлэгийн 500 гаруй хүүхэд, 230 багш, 3-р шатанд дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд, 50 багш оролцлоо.
Тус уралдаанд Монгол ардын үлгэр, Орос ардын үлгэр, Гүрж ардын үлгэр, дуулалт жүжиг, зохиомжит жүжиг, хүүхдийн жүжгийн төрлөөр давхардсан тоогоор 72 жүжигчилсэн тоглолт тоглогдсноос 36 нэр төрлийн үлгэр, зохиолоор хүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, хэл яриа, нийгэмшихүйн хөгжилд бодит дэмжлэг үзүүлсэн, боловсролын үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдэд гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэх, урлаг, уран сайхан болон тайзны соёлд суралцах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, жүжигчилсэн тоглох ур чадварт суралцах, хэл ярианы хөгжил, харилцааны чадварыг сайжруулж байгаагаараа давуу талтай юм.
| “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” жүжигчилсэн тоглолтын уралдаан боллоо | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.