
Шинэ цагийн жүжигчдээс толгой цохидог, өөрийн өнгө төрхтэй жүжигчин Н.Ялалт тун удахгүй кино урлагт шинэ мөр гаргана.
Н.Ялалт өөрийн продакшнаа байгуулан, багаа бүрдүүлж шинэ киноны ажилд ханцуй шамлан оржээ. Жүжигчний ур чадвараараа олон сайн дүрийг ончтой амилуулсан тэрээр шинэхэн продакшиндаа “Онч мэргэн” гэх нэрийг хайрлажээ.
Мөн энэхүү уран бүтээлдээ продюссер, найруулагч, жүжигчин гээд голлох үүрэг гүйцэтгэх аж. Шинээр гарах түүний уран бүтээл нь кино урлагийн чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлжээ.
Н.Ялалтын шинэ уран бүтээлийн дүрийн сонголт сонин содон байх нь дамжиггүй. Гуравдугаар сард нээлтээ хийх уг кинонд хэн хэн ямар дүр бүтээсэн нь үзэгч бидний хувьд таавар болон үлдэж байна.
Эх сурвалж: Zaluu.com
Жүжигчин Н.Ялалт кино урлагт сэтгэл шулуудав | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.