Шууд Chart

“Бид театрт хайртай” клуб байгуулжээ

2015-01-23 13:37:59

Драмын урлагт сэтгэл татагдсан хэсэг залуус нэгдэн “Бид театрт хайртай” клубыг үүсгэн байгууллаа.

Тэд үзсэн жүжгийнхээ талаар хоорондоо ярилцах, театрын урлагийг хэн нэгэн урлаг судлаачийн үгээр биш өөрсдийнхөө үзэл бодлоор үнэлж дүгнэн үзэгчийн байр сууриа хуваалцахыг хүссэндээ ийнхүү нэгдсэн байна.
 
Одоогоор тус клуб энэ төрлийн нэлээд хэдэн удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулаад байна.
Мөн тэд фэйсбүүкийн албан ёсны хуудас дээрээ 5000 гаруй дагагчтай, групптээ 2500 гаруй гишүүнтэй болоод байгаа аж.
“Бид театрт хайртай” клубынхан өөрсдийнхөө үйл ажиллагаагаар дамжуулан театрт хайртай, урлагийг дээдлэгч шинэ үеийн залуусыг драмын урлагтай холбосон хөтөч болсон олон ажлуудыг хийж эхэлжээ.
 
Тухайлбал энэ жил клубын гишүүдээ албан ёсны гишүүнчлэлтэй болгох, тэдэнд зориулсан зорилтот нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр төлөвлөсөн байна.

“Бид театрт хайртай” клуб байгуулжээ  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй