Шууд Chart

Яруу найраг, рок хөгжим хосолсон анхны уран бүтээл төрлөө

2015-01-26 13:29:21

Рок хөгжмөөр чимэглэсэн яруу шүлгийн анхны клип дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэхүү клип яруу найрагч Жадамбын Батцэцэгийн “Арвай буудай мэт” нэртэй шүлэг, “Хурд” хамтлагийн хөгжимчин МУГЖ Д.Отгонбаярын “Чамайг санана” хэмээх рок аялгууны хамтаар олны хүртээл болоод байгаа нь үзэгчдийн таашаалд ихэд хүрээд байна. Учир нь урд өмнө ийм яруу найраг, хөгжмийн хамтарсан клип гарч байгаагүй юм. Клип нь зураг авалт, эвлүүлгийн хувьд ч шинэлэг төдийгүй дэлгэцийн урлагт нэгэн содон хуудас нээлээ гэж хэлж болно.

Яруу найрагч Ж.Батцэцэг нь 90-ээд оныхон буюу “Мөнгөн үеийн” яруу найрагчдын гол төлөөлөгчдийн нэг. Тэрбээр “Хойд шугуйн жимс”, “Намайг хүлээсэн он жилүүд” зэрэг шүлгийн хоёр номтой. Саяхан шинэ оны өмнөхөн тэрбээр уран бүтээлийн арвин ургацтай байж яруу найргийн “Амирлан” ном, “Солонгын найман өнгө” сэтгүүл зүйн номоо зэрэг хэвлүүлэн уншигчдын гар дээр тавиад байна. Мөн анхны хоёр номоороо ухаалаг утасны апликшн “Сонсдог ном” бэлтгэж цахим ертөнцөд тавих ажлаа эхлүүлээд байна. Энэхүү сонсдог ном нь цаг завгүй үргэлжлэх амьдралын хэмнэлдээ тохирсон нэн орчин үеийн шинэлэг зүйлийн нэг болоод байгаа юм.


 


Яруу найраг, рок хөгжим хосолсон анхны уран бүтээл төрлөө  
Үзсэн: 2221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-27 10:52
goy bna aa
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-01-27 08:14
Үнэхээр сонин шийдэлтэй, аялгуутай, эрэмгий сайхан уншсан шүлэг байна. Яруу найргийг ингэж амьлуулбал ч яах вэ хөө. Сайхан байна.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-01-26 14:30
ямар сайхан юм бэ.

Бидэнтэй нэгдээрэй