
Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулдаг “Цагаан Уул” хайрын шүлгийн наадам 17 дахь удаагаа болох гэж байна. Энэ наадам нь 1991 оноос хойш өдгөөг хүртэл зохион байгуулагдахдаа утга учраа алдаагүйд олон хүн талархалтай ханддаг. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгөн наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулдаг. Ийнхүү хөдөө орон нутгаас маш олон залуу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож залуу яруу найрагчдын чансааг тодорхойлдог билээ.
Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулах биз ээ.
Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 21-нээс эхэлсэн бөгөөд одоогоор 10 гаруй материал хүлээн аваад байна. Тэгвэл энэ жил шүлгэн хүлгээ сойсон хэн гэж аавын хүү, ээжийн охин “Цагаан Уул”-ын эзнээр тодрохыг хүлээх л үлдээд байна. Уг наадмын сүүлийн шалгаруулалтыг 2015-02-13-ны 12 цагаас Улаанбаатар чуулгад хүрэлцэн ирж үзээрэй.
“Цагаан Уул” наадам залуу найрагчдын чансааг тодорхойлдог | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.