
2015 оны хоёрдугаар сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр 20-25 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 2-7 хэм, Говийн бүсийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
2015 оны хоёрдугаар сарын 2-ноос хоёрдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэмхүйтэн байна.
Улаанбаатарт 10 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.