
"Оскар"-ын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн "Оскар"-ын наадмын шилдгүүдийг нэрлэвэл:
"Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин": “Still Alice” киноны гол дүрийн жүжигчин Julianna Moore
"Шилдэг эрэгтэй гол дүр”: Eddie Redmayne /”The Theory of Everything” киногоороо/
"Шилдэг бүтээлийн шагнал”: “Хүн шувуу” киногоороо Alejandro González Iñárritu, Nicolás Giacobone, Alexander Dinelaris, Armando Bo
"Шилдэг энимэйшн": Big Hero 6
“Шилдэг хувцас загвар”: The Grand Budapest Hotel - Milena Canonero
“Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”: Ida (Ида) - найруулагч Pawel Pawlikowski, Польш тус тус хүртсэн юм.
Түүнчлэн:
- Алехандро Жи Иньярриту, “Birdman” киногоороо энэ жилийн "Шилдэг найруулагч"
- “The Grand Budapest Hotel” киноны уран бүтээлч Александре Десплат "Шилдэг хөгжим"
- Selma киноны дуу "Glory", "Шилдэг дуу"
- "CitizenFour" кино энэ жилийн "Шилдэг баримтат кино"
- "Whiplash" киноны уран бүтээлч Тому Кросс "Шилдэг эвлүүлэг"
- "Birdman” киноны зураглаач Эммануэль Любецки "Шилдэг зураг авалт"
- “The Grand Budapest Hotel” киноны уран бүтээлчид Адам Стокхаусен, Анна Пинок нар "Шилдэг тайз засал"
- "Feast" хүүхэлдэйн киноны уран бүтээлчид "Шилдэг богино хэмжээний анимейшн кино"
- "Interstellar" киноны уран бүтээлчид Паул Франклин, Андрю Локли нар "Шилдэг хослол зураг"
- “American Sniper” киноны уран бүтээлчид Алан Роберт, Боб Асман нар "Шилдэг дууны найруулга"
- “Boyhood” киногоор Патрисия Аркетт "Шилдэг туслах эмэгтэй жүжигчин"
- Edward Norton - Birdman киногоор "Шилдэг эрэгтэй туслах дүр"
- "The Phone Call" киногоор Мэт Киркби, Жэймс Лукас нар "Шилдэг богино хэмжээний кино" номинацийг тус тус хүртлээ.
"Оскар"-ын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.