
Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлаг ирэх сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо маршал таун хотхоны “Luxury” ресторанд хийхээр болжээ. Тус тоглолтоо 100 хувь амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар оролцож, гоо үзэсгэлэн төгс төгөлдрийн илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийгээ магтан дуулах гэнэ.
“Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлүүдийг туурвиж түмэн олонд хит болгон хүргэсэн тус хамтлаг 2012 онд “Удиртгал” хэмээх цомгийн баяраа “Од” театрт, 2013 онд “...Төгсгөлгүй-эхлэл...” нэртэй тоглолтоо “УДЭТ”-т, мөн “Улаанбаатар палас”-д үзэгчдийн хүсэлтээр тоглосон бол, 2014 онд “...Төгсгөлгүй-эхлэл...” нэртэй тоглолтоо Монгол орон даяар зохион байгуулж, 2014 оны намар таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо Их эзэн Чингис хааны талбайд амжилттай зохион байгуулсан билээ.
“Увертюра” хамтлаг ирэх сарын 8-нд тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.