
Өвөрмонголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтод оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтод Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлагийн уран бүтээлчид, мөн Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцох юм байна.
“Энх мэндийн хадаг” тоглолт энэ сарын 28-ны өдөр 17 цагаас Соёлын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас “Энхмэндийн хадаг” нэртэй тоглолт үнэ, төлбөргүй болж байгаа. Тиймээс энэ тоглолтыг хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой” хэмээн ярьж байсан юм. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Хятад Монголын орчуулагчдын Их хуралд нийтдээ ная гаруй орчуулагчид оролцоно.
Б.Цоож
Өвөрмонголчууд "Энх мэндийн хадаг"-тай золгохоор иржээ | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.