
Монголчууд бид гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болох Мартын 8-ны өдрөөр эмэгтэйчүүдээ баярлуулахыг хичээдэг. Эрчүүд бид энэ л өдрөөр бүсгүйчүүддээ “найр тавьж” нэг өдөр ч болтугай гал тогоонд ажиллан, “гарын” хоолоороо тэднийгээ дайлан, эмэгтэйчүүдээ хүндэтгэн концерт үзвэр үйлчилгээ үздэг. Тийм ч болохоор урлагийнхан энэ өдрийг угтан эмэгтэйчүүддээ хандан тоглолт зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.
Энэ жилийн хувьд удахгүй болох Мартын 8-ныг угтан Нийтийн дуучдын олон тоглолт болохоор төлөвлөгджээ. Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран Монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барих болсон нь олон нийтийн талархлыг хүлээж, тасалбар нь эрэлт ихтэй байгаа гэнэ. Энэхүү тоглолтонд МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат нарын гавьяатнууд болон СТА дуучин Э.Оюумаа, Х.Болормаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Г.Чинболор зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид нэгэн зэрэг оролцож ая дуугаа өргөн барьж байгаагаараа онцлог ажээ.
Эрчүүд та бүхэн Мартын 8-ны баяраар эхчүүд, эмэгтэйчүүд, гэргийгээ баярлуулахыг зорьж байгаа бол нийтийн дуучдын өнгийг тодорхойлж байгаа залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзээрэй.
Тоглолт: UB паласын концертын их танхимд 2015.03.06, 07, 08-ны өдрүүдэд 19:00 цагаас болох юм байна. Тасалбарыг 1900-1109 утсаар үнэгүй хүргэж байгаа гэнэ шүү.
Нийтийн дуучдын тоглолт эрэлт ихтэй байна | ||
Үзсэн: 2719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.