Шууд Chart

"Marko Polo Season 2"-т тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулна

2015-03-10 16:02:07

"Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулах гэж байна.

Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш буюу 2015 оны гуравдугаар сарын 11-ний 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Хэвлэлийн бага хуралд тус киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер М.Оргил болон Б.Түмэн-Өлзий, А.Баярцэцэг нарын холбогдох хүмүүс оролцоно.

Сонирхуулахад, тус киноны зураг авалт энэ оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Малайз, Унгар, Шинэ Зеланд улсуудад болох бөгөөд эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-15-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн байранд явуулах юм. Утас: 89007029, 99111741


"Marko Polo Season 2"-т тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 2447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй