Шууд Chart

Улаанбаатарт цас орж, явган шуурга шуурна

2015-03-13 06:55:00

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2015 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар 14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулс, говь талын нутгаар, 16-нд говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 14,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй