
Уильям Шекспирийн "Гамлет" жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Жүжгийн энэ сарын 22-нд 17:00 цагаас, 23-нд 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
“Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон Гамлет "амилсан". Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгосон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ байсан юм. Харин Гамлетын хайртай бүсгүй Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулж, залуу жүжигчин А.Ганчимэг болон театрын жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох аж.
"Гамлет" жүжиг дахин тоглогдоно | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.