Шууд Chart

“Хань минь” хандивын тоглолт болно

2015-03-19 17:06:28

Олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон МУСТА С.Зориг ханийнхаа эмчилгээний зардалд зориулж “Хань минь” уран бүтээлийн хандивын тоглолтоо хийхээр зорьж байгаа юм. Тоглолтонд нийтийн дууны урлагийн төлөөлөл болох МУГЖ Батбаяр, МУГЖ Батсүх, ЦДБЭЧ Баттулга, МУГЖ Чаминчулуун, СТА Ганцог, болон ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Хүрэлбаатар, "Сэтгэлийн уянга" хамтлаг оролцох юм байна.

МУСТА С.Зоригийн ханьдаа зориулсан энэхүү тоглолтыг ивээн тэтгэж хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болоод албан байгууллагууд 89151858 утсаар холбоо барьж болох ажээ. Мөн элэг нэгт Монголын ахан дүүс та бүхэн “Хань минь” уран бүтээлийн тоглолтыг зорин очиж нэгэн өдрийг дуу хуураар хөглөгдөн дурсамж дүүрэн өнгөрүүлэхээс гадна  таны худалдан авсан тасалбар бүр Монголын минь нэгэн сайхан эмэгтэйд амьдрал бэлэглэх юм. Тоглолт ирэх сарын 4-ний өдөр 19 цагт UB palace-ын концертын их танхимд болох ажээ.
 


“Хань минь” хандивын тоглолт болно  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй