
UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Киноны нээлтэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, СТА С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нарын алдартнууд оролцов. Энэхүү киног ямар бүтээл болсныг тэсэн ядан хүлээсэн хүлээлттэй үзэгчид театрын танхимыг дүүргэсэн байв.
Тус киноны үйл явдал Хөвсгөл аймгийн тайгад өрнөх бөгөөд үндэсний хэт цөөнх болсон цаатнуудын аж байдал, тайгын амьдралыг харуулжээ. Содура нэрт тайгад өссөн охин ааваасаа өнчрөөд найзыгаа дагаж хотод ирэх ч олон зовлон бэрхшээлийг туулсны дараа буцаад тайгадаа очно. Багадаа хамт тоглож өссөн хоёр залуу түүнд хоёулаа сэтгэл алдарч киноны үйл явдал цааш өрнөх ажээ.
“Содура” нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.