Шууд Chart

"Цэнхэр дэлгэц-2015" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн шилдгүүд тодорлоо

2015-03-21 20:06:48

МҮОНРТ-ийн бүx найруулагч, сэтгүүлч, зураглаач, нэвтрүүлэгчид, дууны найруулагчдын дунд богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн уралдаан дөнгөж сая шилдгүүдээ тодрууллаа.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдгүүд 

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг бүтээлд:  

1.    “Би монгол хүн”
2.    “Өвөлжөөний үдэш”
3.    “Хайр” бүтээлүүд өрсөлдсөнөөс “Би монгол хүн” шилдгээр шалгарч ГранПри шагнал, цом, 3.000.000 төгрөг хүртлээ.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг эвлүүлэг:

1.    “Би монгол хүн” бүтээлийн эвлүүлэгч О.Эрдэнэпүрэв
2.    “Хайр” бүтээлийн эвлүүлэгч А.Болот
3.    “Тэрэм уул” бүтээлийн эвлүүлэгч М.Түвшинбаатар нар өрсөлдсөнөөс О.Эрдэнэпүрэв шилдэг эвлүүлэгчээр шалгарлаа.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг дууны найруулга:

1.    “Өвөлжөөний үдэш” бүтээлийн дууны найруулагч Ч.Батхишиг
2.    “Хамар цагаан” бүтээлийн дууны найруулагч Б.Болормаа
3.    “Би монгол хүн” бүтээлийн дууны найруулагч О.Эрдэнэпүрэв нар өрсөлдсөнөөс “Өвөлжөөний үдэш” бүтээлийн дууны найруулагч Ч.Батхишиг шилдгээр шалгарав.

 "Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг уншилт:

1.    “Гандаагүй сэтгэл” бүтээлийг МҮОНР-ийн нэвтрүүлэгч Г.Алтанбагана
2.    “Би монгол хүн” бүтээлийг МУСГЗ Ж.Бямбаа
3.    “Хамар цагаан” бүтээлийг МҮОНТ-ийн найруулагч Ч.Баярлах нар нэр дэвшсэн. Шилдгээр “Би монгол хүн” бүтээлийг амилуулсан МУСГЗ Ж.Бямбаа шалгарсан юм.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг зураглаач:

1.    “Хайр” бүтээлийн зураглаач А.Болот
2.    “Өвөлжөөний үдэш” бүтээлийн зураглаач Н.Азжаргал
3.    “Би монгол хүн” бүтээлийн зураглаач О.Энхболд нар нэр дэвшсэнээс “Өвөлжөөний үдэш” бүтээлийн зураглаач Н.Азжаргал шилдгээр тодорсон юм.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг зохиол:

1.    “Тэрэм уул” зохиолч М.Баттөмөр, А.Ариунбаатар
2.    “Өвөлжөөний үдэш” зохиолч М.Баттөмөр, Р.Хонгорзул
3.     “Би монгол хүн” зохиолч О.Цэнд-Аюуш, Х.Шинэ-Од нарын бүтээл өрсөлдсөн. Ингээд О.Цэнд-Аюуш, Х.Шинэ-Од нарын “Би монгол хүн” шалгарлаа.

"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдэг найруулга:

1.    “Би монгол хүн” бүтээлийн найруулагч О.Энхболд
2.    “Хайр” бүтээлийн найруулагч А.Болот
3.    “Тэрэм уул” бүтээлийн найруулагч Б.Мөнхжаргал нар өрсөлдлөө. “Би монгол хүн” бүтээлийн найруулагч О.Энхболд шилдгээр шалгарав.



Наадмын үеэр олон түмний таашаалд нийцсэн нэг бүтээлийг шалгаруулсан.  "Цэнхэр дэлгэц-2015" анхдугаар наадмын "Олон түмний таашаалд нийцсэн бүтээл"-ээр МҮОНР-ийн сэтгүүлч  О.Цэнд-Аюушийн "Хайр" бүтээл шалгарсан юм.


"Цэнхэр дэлгэц-2015" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 2987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-03-29 20:32
Ноены бох булхайцаж харцын хvvхэд ялагдлаа Гурай юм гурай л даа
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-03-24 19:25
Гэр бvлийн наадам болчихов уу
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-03-24 19:24
Ноены бох булхайцаж харцын хvvхэд ялагдлаа Гурай юм гурай л даа
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-03-24 19:22
Гое наадам
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-24 17:00
festivaliin zohion baiguulalt saihan bolloo . shuult arai bishee eruul uhaanaar bodson ch shudraga bus bolson ni hend ch oilgomjtoi uran buteelchid ikh l gomdolttoi bna daa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-03-23 19:24
Kkk.ene enhbold gedeg ter shar huuhen 2 iim buteel baidag jm uu oyundari guai chi darga uhaantai jm bol ene shildeg bolson buteelee uzsen jm teneg avgai
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-22 14:11
kk shuult harinch shudraga yvagdsan nugu ehiig ni etseej tugaliig turaahgui gdeg shig hun buhend hurteedeg huuchnii balai shalgaruulalt ugui bolsond bayr hurgii odoohondoo enhboldin bag shig sn uran buteelchid turuugui bna bolot chingis nymbayr tuguldur erdenebileg ed bol sn ymaa busdiig ni barag yvuulsan ni deerde
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-22 14:02
Ц.Оюундарь ерөнхий захирал зөв ажил эхлүүлжээ. Баяр хүргэе. Амжилт хүсч дахин баяр хүргэж, жинхэнэ шинэлэг санаа бүхий ийм уран бүтээлийг МҮОНР л хийж чадна шүү. Маш их нөөц бий шүү. Радиог ямагт хоёр дугаарт үзэж ирсэн тэр зарчимгүй явдлыг үүгээр халж байгаа гэж ухаарлаа. Та нартаа амжилт........
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-03-22 13:26
Их сайхан уралдаан зохион байгуулсан хэдий ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр шүүлт нь жаахан худлаа явагдсан юм шиг санагдсан. Ингэж уран бүтээлчдийнхээ урмыг хугалсан юм зохион байгуулсанд харамсаж байна. Дараа дараагийнхаа зохион байгуулалт ийм байвал, түрүүлэх нь тодорхой эзэдтэй байвал уран бүтээлчид оролцохгүй л болов уу. Оюундарь минь...
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-03-22 00:17
Сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.Сайн үр дүн үргэлжилэх болтугай.Цэнхэр дэлгэцийн олон төрлийн бүтээл оролцдог болж,олон телевизүүдийн уран бүтээлчдийн тэмүүлдэг наадам болоосой! Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийн 1968 оны Оюутны наадамд "Эхлэлбуюу""Начало"гэдэг н 3минутын баримтат бүтээл шалгарч байсныг мартах аргагүй.... ТВ дэлгэцээр тодорхой хугацаанд тодорхой агуулга гаргах боломж уран бүтээлчидэд байдаг эхлэлийг энэ наадам харууллаа.

Бидэнтэй нэгдээрэй