Шууд Chart

Дуучин Ч.Алтантүлхүүр малч түмэндээ зориулсан төсөл хэрэгжүүлнэ

2015-03-24 09:43:04

“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа", "Хот айл", "Хатад  дамжсан бүүвэй”, “Хосоор жаргалтай хорвоо”, “Ямар их хайр вэ” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ хэдийнээ сонсогчдын танил болсон дуучин Чантуугийн Алтантүлхүүр нь нийгмийн сайн сайхны төлөө өөрийн гар биеэ зориулахаар “Таван эрдэнийн эх орон” зорилтот төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Дуучин бүсгүйн хэрэгжүүлж буй төсөл нь монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой гэнэ.

СУИС-ийг Дуурийн дуулаачийн  мэргэжлээр “A” дүнтэй төгссөн дуучин бүсгүй  2008- 2014 онд УДБЭТ- т дуучнаар ажиллаж дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад гол болон туслах дүрүүдийг бүтээж мэргэжлийн урлагийн байгууллагад  ажиллахын зэрэгцээ өөрийн хувийн урын сангаа байнга баяжуулж нийтийн дууны урын сандаа 70 гаруй уран бүтээл, хоёр бие даасан цомгоо гаргасан бөгөөд тун удахгүй "Таван эрдэнийн эх орон" төслийнхөө хүрээнд өөрийн анхны бие даасан тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор завгүй явна.   


Дуучин Ч.Алтантүлхүүр малч түмэндээ зориулсан төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-03-31 16:51
сайхан дуулдаг бүсгүй. Амжилт хүсэе
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-03-26 16:41
hen be altantulkhuur? i dunno

Бидэнтэй нэгдээрэй