
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2015 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм, говь талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр, 30-31-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт 8 хэм дулаан | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.