Шууд Chart

“Үндэсний баялаг” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийнэ

2015-03-27 14:06:02

Өнгөрсөн онд анхны teaser poster-оо танилцуулж байсан ”Үндэсний баялаг” уран сайхны киноны анхны trailer бэлэн болсон байна. Тус киног МҮОНТ-ийн амжилттай болсон цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. “Үндэсний баялаг” киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ.

Киноны дүрүүдэд А.Алтанхуяг, Ц.Төмөрбаатар, Б.Бодьбаатар, David Vincent Sargent, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог нар тогложээ. “Үндэсний баялаг” уран сайхны кино 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд нээлтээ хийнэ.


“Үндэсний баялаг” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй