Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2015-04-02 15:43:30

Гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа,  тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах,нуурт өрх үүсч, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан гуравдугаар сарын 21-ний өдрийнхөөс 10-45 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Ус судлалын сектор


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй