Шууд Chart

Музей нүүж явна

2015-04-09 13:57:00

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил,  БНМАУ Чөлөөлөх дайнд оролцож ялалт байгуулсаны 70 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ. Зарлигтай холбогдон Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал гарч түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэллээ.

Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг  өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул аймаг, Булган аймгийн Хялганат тосгон, Орхон аймгуудын нутгийн ард иргэд, Зэвсэгт хүчний 330, 234, 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Дайчин тугийн намираан дор” сэдэвт “Музей нүүж явна” хөтөлбөрийг танилцууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн дайчин уламлжлал” сэдэвт Монгол-Орос хэл дээрх үзэсгэлэн, “Монгол  цэргийн музейн үйл ажиллагааны танилцуулга”, “Дэлхийн II  дайн  болон  Чөлөөлөх дайнд БНМАУ-ын оролцоо” сэдэвт лекц, 1940-2014  онд Зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан Жанжин туг болон чөлөөлөх дайнд оролцсон морьт дивиз  болон морьт  механикжуулсан 7 дугаар хуягт бригадын байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Дархан Уул аймаг-Хялганат тосгон- Орхон аймаг чиглэлээр  тус тус зохион байгуулав. Энэ удаагийн “Музей нүүж явна” хөтөлбөрийн онцлог Аугаа эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  нутгийн ард иргэд, ахмад дайчид, оюутан сурагчдыг өргөнөөр хамруулсан цар хүрээгээ өргөтгөсөн арга хэмжээ болов.

Мөн Дархан хот дахь  Оросын Холбооны Улсын ерөнхий консул А.Ц.Доржиев, Эрдэнэт хот дахь Оросын консул Р.Р.Ракшаев нартай уулзалт хийж энэхүү түүхт ойн ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлж ОХУ-ын Хиагт, Буриадын Улаан-Үд хотын музейтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулах асуудлыг ярилцан тохиролцож цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.


Музей нүүж явна  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй