
Сэтгүүлч У.Баярсайханы шүлгээр бүтэж, Д.Дорлигийн аялгуугаар хөглөгдсөн “Аав л нутаг хоёр минь” шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар яруу найрагч У.Баярсайхан өөрийн цахим хуудсандаа бичихдээ “Аавынхаа тухай би дуун суварга хоёрыг босгосон. Гэхдээ эх нутагтайгаа зүйрлэсэн шүлэг бичиж байсангүй. Энэ удаа "Аав л нутаг хоёр минь" дууныхаа шүлгэнд Д.Дорлиг ахаар ая бичүүлж, БЦДБ-ийн гоцлол дуучин Б.Батбаатараар дуулууллаа. Сонсогч та бүхний сонорт хүссэн уран бүтээл тань болж сонсогдох болтугай. Хамтран ажилласан уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэжээ. “Аав л нутаг хоёр минь” дуу удахгүй клиптэй болох бөгөөд зураг авалтыг яруу найрагч У.Баярсайханы төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын Шинэ булаг гэдэг газарт хийхээр болсон байна. Дашрамд сонирхуулахад, клипэнд мэргэжлийн жүжигчид тоглох аж.
“Аав л нутаг хоёр минь” шинэ уран бүтээл | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.