
Дуу хуураар хөглөгдөж ирсэн монголчууддаа зориулж рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр болжээ. Тоглолт энэ сарын сүүлээр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд "Сэтгэлийн эгшиглэн" нэртэйгээр та бүхэнд хүрэх гэж байна.
Тоглолтонд: МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, МУСТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, Universe best songs-2010 нэвтрүүлгийн гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, Дуучин П.Баярцэнгэл, Ноён Бондгор, О.Анхбаяр, Дуучин Ж.Хишигсүрэн, дуучин Чингүүнжав, "Харш" хамтлаг, "Нисванис" хамтлаг, "Lord" хамтлаг, "Madness" хамтлаг, "Мөрөөдлийн театр", "Fire", "Салхит хуур" морин хуурын хамтлаг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүсвэл дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар палас"-ыг зориорой.
Урлагийнхны нэгдсэн "Сэтгэлийн эгшиглэн" тоглолт болно | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.