
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 12 хувь, агаарын даралт 865 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд, Баян-Өлгийн өмнөд хэсгээр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд7-12 метр. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 22-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд зүүн зүгийн нутгаар, 25-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.